Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:1 |Г.Цогтбаатар|

2007-01-31,

Нээлттэй нийгэм боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Энэ бол маргашгүй зүйл. Ийм нийгэмд боловсролын хэрэгцээ, үнэ цэнэ өдөр бүрээр  өсч байдаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч гэсэн 200 гаруй их, дээд сургуультай байгаа нь  иргэдийнх нь сурч боловсрох хэрэгцээ өндөр байгааг тодорхой харуулж байна.

Гэтэл энэхүү хэрэгцээнд чанартай үйлчилгээ дутагдах болоод удлаа. Нэг талаас дээд боловсрол эзмшиж төгссөн мэргэжилтний дийлэнх хэсэг нь ажгүйчүүдийн эгнээнд, ажилд орсон зарим нэг нь онолоо практикт ашиглах чадамж сулхан байх. Нөгөө талаас дээд сургуулийн багш нарын амьдрал хэцүүдлээ, багш мэргэжлийн нэр хүнд навс унаж байна. Гайгүйхэн амьралтай эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ монголд сургах хүсэлгүй болсон гэхэд болно. Байдлыг мэдэрсэн гадаадын янз бүрийн сургуулиуд ойр ойрхон ирж элсэлт авах боллоо. Хэдхэн сарын өмнө Сингапурын Хартвордын их сургууль 6000 долларын төлбөртэй элсэлт авхад монголоос 200 хүн бүртгүүлсэн гэж дуулдсан. Одоо ч элсэлт авхаар сонинуудад зар өгчээ. Монголд дэлхийд нэртэй Харворд биш юмаа гэхэд Хартвордын дайны сургалтыг өгч чадах боловсон хүчинтэй гэж бодож байна. Боловсролын тогтолцоо нь сүйрвэл улс орон тусгаар тогтнолоо алддаг. Үүний гор нь өнөөдөр биш ойрын ирээдүйд мэдрэгдэх болно. Түүнээс өмнө яарах хэрэгтэй. Тэгвэл сүйрэлд автсан тогтолцооны гол учиг нь хаана аа байна вэ? юунаас шалтгаалав?, ямар механизмд орчихоод гарч чадахгүй байна? Хэрхэн шийдвэрлэх вэ?

·   Шалтгаан

Монголын нөхцөлд суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртчихнэ гэж бодоход цаана нь дээд боловсрол, түүнээс ахисан түвшинд суралцахад, тухайн суралцагчаас сургалтын төлбөр, санхүүгийн нөөц бололцоо зайлшгүй шаарддаг. 

Гэтэл Монголд багаар бодоход гурван хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүмүүс их байвч сургалтын төлбөрийг төлөх чадвартай хэсэг нь тун цөөхөн байдаг.

Энэ нөхцөл байдлыг харгалзан манай төрөөс дээд боловсролын салбарт наад зах нь  хоёр чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. Үүнд:

1. Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дээд хэмжээг тогтоох

2. Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн бодлого зэрэг болно

Ийм бодлоготой төрийг онолын хэллэгээр “Халамжит төр” гэж нэрлэдэг. Тэдний үзэж байгаагаар хэрэв сургалтын төлбөрий   н дээд хэмжээг тогтоож өгөхгүй бол их дээд сургуулиудын сургалтын төлбөр одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэх болно. Ингэснээр нийгэмд олонх болсон орлого багатай хүмүүс дээд боловсрол эзэмших бололцоогүй болох бөгөөд улмаар дээд сургуульд зөвхөн овоохон орлоготой  хэсэг л хамрагдах болж дунд болон доод хэсгийнхэн суралцах боломжгүй болно. Одоо ч дийлэнх эцэг эхчүүдийн хувьд төлбөр багагүй л байгаа шүү дээ гэдэг. Тэд цаашлаад хүн бүр сурах, суралцах, боловсрох, боловсрол олж авах эрхтэй гэж үздэг юм.

Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн гишүүн бүр энэ эрхээр хангагдсан байх ёстойн тухайд ямар ч маргах зүйл алга.

Гэхдээ боловсролын зэрэглэл, түүний үнэ цэний үүднээс авч үзвэл сурах, боловсрол эрх гэдэг нь өмнөө босготой. Тэдний үзэж байгаагаас өөр зүйл. Босгын өндөр нь тухайн түвшний боловсрол эзэмшихэд өмнө нь зайлгүй шаардлагатай мэдлэг, чадвараар хэмжигдэнэ.

Тэгэхлээр хүн бүр өөрийн яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээсээ үл хамааран тэрхүү босгон дээгүүр алхах, хариах ижил боломжтой. (Энд зөвхөн боломжийн тухай л яригдаж байгаа гэдгийн ахнаараарай). Харин зөвхөн мэдлэг чадвараар нь шалгах тэр босгыг давж гарсан л бол тухайн түвшинд сурах, боловсрох эрх эдэлнэ. Босгоны цаана үлдсэн хэсгийнхний хувьд боловсролын тухайн түвшинд суралцах эрх зөрчигдлөө гэж ярих нь утгагүй хэрэг болно.

Өөрөөр хэлбэл төрийн бодлого бүх хүнийг их дээд сургуульд шалгалт өгөх ижил боломжоор хангах, харин шалгалтанд тэнцсэн хэсгийнхний сурах эрхийг нь эдлүүлэхэд чиглэх ёстой.  

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone



:-)
 
xaax